Финляндын хогийн цэг гэж ногоон тал дээр хэдхэн трактор явж байдаг
Финляндчууд өөрсдийгөө Суоми улс гэдэг. Энэ улс сүүлийн хэдэн жилийн турш хамгийн сайхан байгальтай орноор шалгарч байна. Аргагүй, эндхийн хот суурин газар байтугай хээр тал, ууланд хүртэл ганц ширхэг хуванцар сав, цаасны өөдөс үзэгддэггүй. Үйлдвэрлэл өндөр хөгжсөн ийм орон онгон дагшин байгалиа яаж ингэж хадгалж үлдсэн юм бол гэж гайхмаар. Финляндчууд жижиг зүйл ч маш их үүрэгтэй байдаг гэж ярьдаг. Тухайлбал тэд хогийн гялгар уут худалдаж авдаггүй, зөвхөн даавуун уут эсвэл дэлгүүрээс хүнс зөөсөн тороо энэ зориулалтаар ашигладаг. Үүнийг яльгүй, жижиг асуудал гэж үзэж болох ч үнэндээ юм бүхэн багаас эхэлдэг билээ.
Ер нь Финлянд улс экологийн асуудлыг төрийн түвшинд авч үзэн дэмждэг. Финляндын хог хаягдлыг боловсруулах систем дэлхийд үлгэр жишээ болж байна. Энэ улсын хүн бүр үнэт цагаа хумслан, хогоо ангилан ялгахаас огт залхуурдаггүй. Хүнсний хаягдлыг зориулалтын хогийн саванд хийдэг ба хуванцар болон шил зэрэг бусад хогийг ч ийм маягаар ангилдаг. Эндхийн бүх дэлгүүрийн гадна шил, хуванцар сав авдаг цэгүүд бий. Ингээд хог хаягдлаа цуглуулсны дараа түүнийг баялаг болгох ажиллагаа эхэлдэг. Хог боловсруулах үйлдвэрт очсон хог хаягдал хоёр дахиа «амьдарч», хөнгөн үйлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүн болж гарна. Эндхийн хоёрдогч түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн дээр үнэмшмээргүй гоё, сайхан бараа тавиатай байдаг нь үүний баталгаа.
Экологийн ухамсар
Эндхийн хогийн цэг гэж ногоон тал дээр хэдэн тракторявж байдаг. Өмхий, муухай үнэр байхгүй, тэнэмэл хүмүүс үзэгдэхнь байтугай овоолсон хог ч алга. Хогоо асгаад шороогоор буланиндүүдэх тул эргэн тойрныбайгалиас ялгагдах юм ер алга. Финляндчууд хог хаягдлааболовсруулж чаддаг болсон учраас одоо хог үүсэхээс сэргийлэх тал дээр ихэд анхаарч эхэлжээ Ганц жишээ татъя. «Баярлалаа, чи сайн хүн юм. Хогийн саванд хогоо хийсэн, хотдоо хайртай чамд би талархаж байна» гэж алдартай улстөрч, жүжигчин, зохиолч нарын дуу хоолойгоор ярьдаг ийм хогийн савууд хүүхдийг хүмүүжүүлдэг төдийгүй бас зугаатай аж.
Финляндын бараг насанд хүрсэн иргэн бүр машинтай. Гэвч агаарын бохирдол гэж энд алга. Учир нь төр засаг энэ тал дээр маш өндөр, хатуу шаардлага тавьдаг. Хуучин байтугай яндангаас утаа оргилсон машиныг шууд хориглодог. Тэгээд ч маш өндөр торгууль тавих тул ийм машин унасны оронд шинийг худалдан авбал хямд тусдагаж. Гэхдээ бусад оронтой харь-цуулахад Финляндад машин их үнэтэй.
Учир нь машиныг дахин боловсруулах өртгийг үнэд нь шингээдэг гэнэ. Гэхдээ энэ улсын төр засаг хэрэгтэй үедээ ард иргэдээ сайн харж үздэг. Жишээлбэл Финляндад эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй. Боловсрол ч гэсэн. Тэр бүү хэл энэ улсын 21 их, дээд сургууль нь өөрийн төдийгүй гадаадын иргэдийг ч үнэ төлбөргүй сургадаг аж.Финляндын газар тариалан, мал аж ахуйн салбар өндөр механикжсан ба жижиг аж ахуй дийлэнх хувийг нь эзэлдэг аж. Гэхдээ энэ улсын нутаг дэвсгэрийн 30 хувь нь намаг байдаг гээд төсөөл дөө. Хэдийгээр ийм таагүй нөхцөлтэй ч финляндчууд байгалийн баялгийг ашиг-лан, бусдаас гуйхгүй амьдарч чадаж байна.
Жишээлбэл энд жимс, жимсгэнэ, мөөг цуглуулжэкспортолдог. Намрын улиралд 15 мянган хүнийг энэ ажилд дайчилдгаас тал нь гадаадыхан /өдөрт 50-150 еврогийн цалинтай гэнэ. Ийнхүү Финлянд улс мөөгний экспортоор дэлхийд тэргүүлж байна.Финляндчууд байгалийг өөртөө захируулах, номхруулах гэж оролддоггүй, харин төгс зохицон амьдардаг.
Өөрөөсөө, өөрийн гэрээс эхэлжээ
Финляндчуудын өөр нэг онцлог нь тэд маш хэмнэмтгий. Финүүд гэхдээ хятад, еврей зэрэг үндэстэн шиг харамч биш. Финляндчууд байгалийн болон бусаднөөц, баялгийг хэмнэх тал дээр гаргууд улс. Энэ нь үе дамжин ирсэн амьдралын арга ухаан гэхэд хилсдэхгүй. Учир нь Европын хойд хэсэгт байрлах Финляндын газар нутгийн 25 хувь нь Хойт туйлын цаана оршдог. Тэгэхээр манайхаас ч урт, хүйтэн улиралтай гэж ойлгож бол-но. Ийм хүнд орчинд эрт дээр үеэс амьдарч ирсэн финүүдийн өвөг дээдэс хэмнэлтийн ач тусыг мах цусандаа шингэтэл ойлгосон бололтой. Суомийн иргэд орчин үеийн халаалтын системтэй болсон ч хүйтний улиралд цонхоо онгойлгох зэргээр үр дүнгүй үрэлгэн зардал гаргадаггүй, орон гэрээ зүүний сүвэгчээр ч дулаан алдахгүй байхаар дулаалдаг. Ер нь тэдний хэмнэх зуршил чанартай хувцсаа удаан эдлэх, цахилгаан эрчим хүч хэмнэх гээд ахуйн бусад зүйл дээр ч илэрдэг.
Онцгойлон авч үзэх өөр нэг асуудал бол ус. Финлянд усны чанараараа дэлхийд гайхагддаг. Байгаль хамгаалах тал дээр финүүдээс сурах юм зөндөө. Эндхийн үйлдвэр, завод бохир усаа голд асгах нь бүү хэл машинаа ч угаадаггүй. Иймээс өрнөдийн ихэнх орнуудаас ялгаатай нь эндхийн усыг шууд ууж болох гэнэ. Хэрэв фин хүн бүр, бас бүгдээр хамтдаа уул толгод, уух усаа машид хайрлан хамгаалаагүй бол ийм байхгүй байсан.Тэдний байгалиа хайрлах энэ мэдрэмж манайхны уул усаа онголон, шүтэж ирсэн уламжлалтай төстэй мэт. Манайхаас ялгаатай нь тэд өндөр технологийн нийгэмд ч энэ сайхан зан чанараа тавиад туучихсангүй.
Гэхдээ финүүдийн генээс гадна байгаль бохирдуулахын эсрэг хатуу хууль журам, боловсролын систем үүнд их нөлөөлсөн байх. Финлянд улс бүхэнд хэмнэлттэй хандах, байгаль орчноо хайрлах ухамсрыг хүүхдүүддээ бараг ухаан орсон цагаас нь «суулгаж өгдөг». Иймээс финляндчууд хэт тансаг хэрэглээг таашаадаггүй. Энд чамин машин, том харшийг бус, харин гэр бүл, эрүүл мэнд зэрэг өөр үнэт зүйлсийг өндрөөр үнэлдэг учраас гудамжинд нь бензин хүүлдэг том машинууд бус авсаархан, түлш хэмнэдэг машинууд харагддаг. Орон нутгийн байшингууд хэмжээгээр биш, хашаан доторх цэвэр цөөрөм, усан сан болон хүний гар хүрээгүй ой модоороо өрсөлддөг. Тэр бүү хэл нийслэл хот дотор байгалийн өвс ургамал, хад чулуу онгон дагшин хэвээр байх нь гайхалтай.
Тэдний энэ байгаль орчноо хамгаалах, хэрэглэгчийн бус нийгмийн туршлагыг авч хэрэгжүүлбэл та бид үр удамдаа үлдээх юмтай байх биз ээ.Финляндчууд «даяаршлын тэгш эрх» гэдгийг ирээдүй үедээ санаа тавих гэж ойлгодог. Үр хүүхэд, ач зээ нартаа юу үлдээх вэ гэж тэд одооноос санаа зовж байна. Иймээс хүүхдийн цэцэрлэгээс өгсүүлээд дээд сургууль гээд хаа сайгүй аливаа нөөц, баялгийг хэмнэлттэй ашиглахыг заадаг. Мөн материаллаг хэрэглээний оронд сэтгэл санааны баяр хөөрийг эрхэмлэж байна. Тухайлбал, ээждээ «өглөөний нойр» бэлэглэх, хүүхэддээ сэлж сурахыг заах нь энд моодонд оржээ.