2024.11.16
Байгаль орчныг хамгаалах бүлгэм хог хаягдлын асуудлаар уулзалт зохион байгуулав
УИХ дахь Байгаль орчныг хамгаалах бүлгэмээс ээлжит уулзалтаа зохион байгуулжээ.
Энэ удаагийн уулзалтаар "Байгаль орчин-Монгол Улсын хог хаягдал бохирдол, менежмент” сэдвийг хөндсөн байна.
Хог хаягдлын асуудлыг эрхзүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэх саналтай байгааг салбарын мэргэжилтнүүд танилцуулжээ.
Жишээлбэл:
-
Зөвхөн ангилж ялгасан дахиварын цуглуулалт, тээвэрлэлт, дахин боловсруулалтыг санхүүжүүлэх
-
СӨХ, ААНБ хог тээвэрлэгчээ өөрөө сонгож, үүсгэсэн хогны хэмжээгээрээ төлбөрөө шууд нэг тээвэрлэгчдээ төлдөг болох
-
Хог дарж булшлах үнэ тарифыг өндөр болгох
-
Гэр хорооллын үнсийг тусад нь ялгуулж, худалдаж авах, зам барилгын ажилд ашиглах гэх мэт саналууудыг дэвшүүлсэн байна.