2012.03.05
Газрын тосны үнэ хоёр жилд үзэгдээгүй өндөрт хүрлээ
Саудын Арабын нефтийн дамжуулах гол хоолой дэлбэрснээс үүдэн газрын тосны үнэ тэнгэрт хадлаа. Баррель нь 124.9 ам.доллар байсан брэнт маркийн нефтийн үнэ нэг өдрийн дотор Нью-Йоркт 128.4 ам.долларт хүрсэн байна. Харин түүхий нефтийн ханш 107.9 ам.доллар байгаа тухай ВВС мэдээллээ. Газрын тосны үнэ эдийн засгийн хямралын үеийн буюу 2008 оны зургадугаар сарынхтай дүйцэхэд Саудын Арабаас гадна Ираны зөрүүд зан нөлөөлсөн байна. Үүнээс үүдэн зах зээлд түгшүүр үүссэн. Шинжээчдийн үзэж буйгаар брэнт маркийн нефтийн үнэ энэ сарыг дуустал 120-иос буурахгүй гэнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.