Боловсруулаагүй газрын тосны экспорт өсөв
2012.02.17

Боловсруулаагүй газрын тосны экспорт өсөв

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2012 оны 2 дугаар сарын 15-ны байдлаар 1116.2 сая ам.долл, үүнээс экспорт 399.5 сая ам.долл, импорт 716.7 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт 394.3 сая ам.долл буюу 54.6 хувь, үүний дотор экспорт 117.5 сая ам.долл буюу 41.6 хувь, импорт 276.8 сая ам.долл буюу 62.9 хувиар өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2012 оны 2 дугаар сарын 15-ны байдлаар 317.2 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 159.4 сая ам.долл буюу 2.0 дахин өссөн байна. Нийт экспортод нүүрс 37.4 хувь, зэсийн баяжмал 24.7 хувь, төмрийн хүдэр 15.9 хувь, боловсруулаагүй газрын тос 8.5 хувь, цайрын хүдэр, баяжмал 2.7 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.3 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 1.7 хувь, молибдений хүдэр ба баяжмал 1.2 хувь, үлдсэн 5.6 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн тус тус эзэлж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.