2011.10.13
Х.Баттулга: Меркелийн айлчлалаар нүүрснээс шингэн түлш гаргах технологийг ярина
УИХ-ын гишүүн Х.Баттулга
Дархан-Уул аймагт жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хучин чадалтай үйлдвэр байгуулах тухай асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоол гаргав. Тогтоолд Засгаас ямар нэгэн санхүүгийн баталгаа гаргахгүй гэдгийг тодорхой тусгахаар болжээ. Энэхүү үйлдвэр нь хоногт 44 мянган баррелъ буюу жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хучин чадалтай байх бөгөөд жилд 1,7 сая тонн орчим шингэн түлш үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоог гаргасан байна. Мөн үйлдвэрлэсэн бензин шатахуун нь олон улсын хэмжээнд дээд зэрэглэлийн чанарын стандартыг хангасан, хүний эрүүл тэнд, хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй, экологийн давуу талтай байх аж. Энэ талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас тодрууллаа.
-Засгийн газрын хуралдаанаар газрын тосны үйлдвэр байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Улсын оролцоотой Газрын тосны үйлдвэр байгуулах ажил орж ирсэн байна. Нефтийн болон бензин дизелийн хараат байдлаас гарахгүй бол дахиад түүхий нефть ОХУ-аас авч байгаа гэдэг нь бодлогынхоо хувьд ямар байдалтай байх тухай судлах талаар ярилцлаа.Хоёрдугаарт улс өөрөө үүнд оролдох ямар нөхцөл байгаа юм. Хувийн хэвшлийнхэн оросуудтай хамтарсан үйлдвэр барьж нефтээ боловсруулаад дотоодод хийх асуудал байна. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар дотооддоо түүхий нефть боловсруулах үйлдвэрийг төрийн оролцоотойгоор дэмжье гэж байгаа юм.-Төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ?
-Хоёр талын дэмжлэг байж болно. Эхлээд Засгийн газрын баталгаа гаргах. Нөгөө талдаа хөрөнгө мөнгөний дэмжлэг. Гэхдээ үүнийг сайн тооцоолохгүй бол эрсдэл өндөртэй гэсэн үг. Ямар нэгэн асуудал болоод түүхий нефтийн хомсдол, үнийн өсөлт дахиад гарах юм бол дампуурах магадлалтай.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.