Газрын тосны орлого буурчээ
2012.02.13

Газрын тосны орлого буурчээ

Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2012 оны 1 дүгээр сард 325.8 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 260.0 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 65.8 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Төсвийн урсгал орлого 2012 оны 1 дүгээр сард 324.3 тэрбум төг, урсгал зардал 257.2 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 67.2 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 93.2 тэрбум төг буюу 46.3 хувиар нэмэгдэхэд хэдийгээр дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 18.7 тэрбум төг буюу 20.7 хувиар буурсан ч гадаад худалдааны татварын орлого 51.8 тэрбум төг буюу 3.8 дахин, бусад татварын орлого 45.1 тэрбум төг буюу 3.2 дахин, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 17.1 тэрбум төг буюу 72.8 хувь, хүн амын орлогын албан татварын орлого 6.5 тэрбум төг буюу 50.5 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 3.9 тэрбум төг буюу 17.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 15.3 тэрбум төг буюу 2.0 дахин нэмэгдэхэд навигацын орлого 2.2 тэрбум төг, газрын тосны орлого 0.6 тэрбум төг буюу 43.1 хувиар буурсан хэдий ч төсөвт газрын өөрийн орлого 8.5 тэрбум төг буюу 2.1 дахин, бусад нэр заагдаагүй орлого 6.2 тэрбум төг буюу 5.4 дахин, хүү, торгуулийн орлого 3.2 тэрбум төг буюу 3.0 дахин, хувьцааны ногдол ашгийн орлого 0.2 тэрбум төг буюу 606.5 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.