Д.Ганхуяг:Төлөвлөлтгүйгээр хот байгуулдаг явдал хол явахгүй
2012.01.09

Д.Ганхуяг:Төлөвлөлтгүйгээр хот байгуулдаг явдал хол явахгүй

   УИХ-ын гишүүн Ц.Ганхуягтай ярилцлаа.
-Та оны эхний Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Нийслэлийн хөгжил, хот төлөвлөлтийн асуудлаар тогтоол санаачилж батлууллаа. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?

-Оны өмнө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх асуулгынхаа хариултыг сонссон. Манай замын хөдөлгөөний аюулгүй байдал хүн амын тоотойгоо харьцуулахад нэлээд хүндэвтэр байгаа нь Засгийн газрын хариултаас олон нийтэд ойлгогдсон гэж үзэж байгаа. Жилд дунджаар 35 мянга орчим зам тээврийн зөрчил бүртгэгдэж, 600 орчим хун зам тээврийн ослоор амь насаа алдаж, 3000 гаруй хүний биед хөнгөн, хунд гэмтэл учирсан гэх судалгаа бий. Зам тээврийн осолд өртөж байгаа иргэдийн дотор сургуулийн насны хүүхэд ихэнх хувийг эзэлж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж байгаа том хучин зүйлүүдийн дотор төлөвлөлтгүй хот байгуулалт, замын чанар, хууль тогтоомжийн хэрэгжилт, энэ асуудалтай холбогдсон төрийн байгууллагуудын ажил уургийн уялдаа, жижгэвтэр хүчин зүйлд машины буруу талын хурд, замын хөдөлгөөний орчин үеийн мэдээллийн технологийн ашиглалт, согтуугаар машин жолоодох, жолоочийн хариуцлага, явган зорчигчдын замын хөдөлгөөний соёл зэрэг зүйлүүд орж байна. Түүнчлэн зам тээврийн 10 ослын нэг нь согтуугаар машин жолоодсоноос гарч байгаад анхаарах шаардлагатай байна.

Хөгжилтэй орнууд энэ байдлыг бүгд туулж гарсан байгаа. Тодруулбал, тухайн зам дээрх хурдны хязгаарыг 25 км/цаг-аас хэтрүүлэх, явган зорчигчийн гарцтай газар осол гаргах, согтуугаар машин жолоодож бусдыг гэмтээсэн тохиолдолд шууд эрүүгийн хариуцлага оногдуулж ирсэн байна. Тэгэхээр Засгийн газар энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн асуулгад хариулаад зогсохгүй, энэ мэдээлэлдээ үндэслэн өнөөгийн хууль, тогтоомжийн хүрээнд боломжтой бүх арга хэмжээг цогцоор нь зохион байгуулах, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, нөгөө талаас эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон бусад ажлуудыг хийх шаардлагатай байна.

-Эл асуудал тэгээд хоттөлөвлөлттэй ямар холбоотой гэж. Нөгөө талаас манай нийслэлийн хот байгуулалт ямар түвшинд байгаа гэж үзэж байна вэ?

-Монгол Улсад тулгамдсан асуудлын нэг гарцаагүй нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн асуудал гэдэгтэй маргалдах хун байхгүй. Тухайлбал, утаа, түгжрэл, байгаль орчны бохирдол, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хэв журмын зөрчил гээд. Нийслэлийн хот  төлөвлөлтийн асуудал олон улсын түвшинд хүрэх яагаа ч үгүй байна. Хот байгуулалтын асуудалд тухайн хотын газар доорхи инженерийн байгууламжаас авахуулаад агаарын орон зайн долгионыг ашиглах хүртэлх асуудлууд хамаарагддаг. Хот төлөвлөлт нь тухайн хотын оршин суугчдыг аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах орчин нөх-цөлийг бүрдүүлэх үндсэн зорилготой байдаг. Иймд хот байгуулалт нь цогц асуудал бөгөөд, хот байгуулалтыг ургаа модоор зүйрлэвэл зөвхөн түгжрэл зэргийг ярих нь согогтой. Нэг мөчрийг нь хэрхэн тордох вэ Тэгж ярьж байгаагаас хэтрэхгүй юм.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн амын хурдацтай өсөлт, төвлөрлөөс үүсэлтэй тулгамдсан асуудлууд нэмэгдэж бай-гаа байдал нь хот төлөвлөлтөөсөө хэдэн жилээр түрүүлчихсэн явааг харуулж байна. Ер нь энэ зуунд төлөвлөлтгүйгээр нийслэл хотоо байгуулж байгаа улс, орон тийм ч олон байхгүй  л болов уу. Нийслэлийг анх 400-500 орчим оршин суугчтай байхаар оросуудын тусламжтайгаар төлөвлөж байгуулсан гэдэг. Гэтэл өнөөдөр гадны оршин суугчдыг оруулбал нийслэлийн оршин суугчдын тоо 1.5 саяд хүрэх байх. Үүнийг зүйрлэвэл таван литрийн саванд 15 литр усыг багтаах гээд байгаатай утга нэг сонсогдож байна. Монголд нам байгуулагдсанаас хойш, түүнчлэн сүүлийн 20 гаруй жил нэг нам засаглалаар ирсэн. Иймээс Нийслэлийн ИТХ Улаанбаатар хотод үүсээд байгаа Монгол Улсын хөгжлийн гацааг хэрхэн гаргах вэ гэдэг дээр хурдацтай ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн хууль зөрчигчидтэй төрийн хууль хяналтын байгууллага хариуцлага тооцохгүй бол энэ байдал сайжрах эсэх нь тодорхой бус байсаар байх нь. Энэ байнгын хорооны тогтоолоор "Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалт, Хот байгуулалтын тухай хуулийн зүйлийг үндэслэн Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх зорилтын хүрээнд Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Бус нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг2012 оны хоёрдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг  Монгол Улсын Засгийн газарт" даалгаж байгаа юм.

-Заавал тогтоол гаргах шаардлага байгаа юм уу. Хот байгуулалтын тухай хуульд Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулна гээд заасан юм бол Засгийн газар нь оруулж ирэх ёстой биш үү.

-2008 оны сонгуулийн өмнө Хот байгуулалтын тухай хуулийг гишүүдийн хамт санаачлан батлуул-сан. Мөн 2005 онд Японы "ЖАЙКА"-д Нийслэлийн хот байгуулалтын төлөвлөгөөг буцалтгүй тусламжаар хийлгэх саналыг тавьж байсан. Энэ төсөл өнгөрсөн онд хэрэгжиж дуусаад тайлангаа Мон-голын талд хүлээлгэн өгсөн гэсэн. Уг хуульд УИХ хот байгуулалтын талаарх бодлогыг тодорхойлох, Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах ийм заалт бий. Парламентын засаглалтай олон оронд Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө парламент нь авч хэлэлцдэг. 2008 оноос хойш энэ асуудлаар хоёр ч удаа асуулга тавьж хариулт авсан. Гэтэл өнөөг хүртэл хот төлөвлөлтийн асуудал ямар түвшинд байгаа нь тодорхой бус байна. Түүнчлэн сүүлийн үед оюутны тосгоныг хотын зуун тийш, хөнгөн үйлдвэрийг баруун тийш гаргах, нийслэлд метро барихаар боллоо гэж ярих болсон. Эдгээр асуудлыг ингэж шийдэж болно л доо. Гэхдээ сайн судалгаа, төлөвлөлтгүйгээр нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэвэл зардал өртөг нь хамаагүй өндөр тусах нь ойлгомжтой асуудал. Ер нь сүүлийн үед хот, дагуул хотыг байгуулахдаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг ихэд татах болжээ. Гол арга нь дэд бүтцийг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийлгэж оронд нь тэр газраас нь эзэмшүүлдэг юм билээ. Манайх шиг татвар төлөгчдийн хөрөнгөөр хотынхоо дэд бүтцийг бий болгоод эдийн засгийн ашигтай газраа албан тушаалтны гарын үсгээр улс төрчдөд нөлөөтэй хэдхэн компанид зүгээр өгчихдөг орон бас л ховордож байгаа шүү.

-Байнгын хорооны тогтоолд Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнөөс гадна эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх, Бус нутгийн хөгжлийн тухайхууль, тогтоомжид өөрчлөлт оруулах гэж оржээ. Үүний зорилго нь юу вэ?

-Манай улс чинь нэг хүнд оногдох газрынхаа хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл нийслэл хот, суурин газарт иргэд газраа хувьчилж авах гэхээр газар нь олдохгүй байна. Энэ нь газаргүй дээ биш, дэд бүтэцтэй газар нь хүрэлцэхгүй байгаатай холбоотой. 2011 оны II улиралын байдлаар хөдөөд нийт хүн амын 10 орчим хувь, хотод нийт хүн амын 7.5 хувь нь газраа хувьчилж авчээ. Хувьчилж авсан газрын хэмжээ нь нийт газар нутгийн нэг хувь. орчим болж байна. Гэтэл ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензтэй газрын хэмжээ нь нийт газар нутгийн 15 орчим хувийг эзэлж байна. Нөгөө талаас 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай мөртлөө нийт хүн амынх нь 50 хүрэхгүй хувь нь дөрвөн хайрханы дунд 800 орчим км кв газарт бөөгнөрчихсөн байна. Энэ талбайг эдийн засгийн идэвхтэй бус гэж үзэж байгаа юм. Ихэнх орнууд төвлөрөлтийн асуудлаа эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх байдлаар шийдэж ирсэн.

Ингэж шинээр хот байгуулахдаа хун ам их төвлөрсөн газартай сайн дэд бүтцээр буюу хурдан галт тэрэг, хурдны замаар холбох, мөн тэнд ая тухтай амьдрах, ажил эрхэлж орлого олох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд, урт хугацааны төлөвлөлт бүхий хот байгуулалтыг хийж иржээ. Эдийн засгийн идэвхтэй бүсийн радиус нь их байх тусам улс, орон хурдан хөгжсөн жишээ захаас аваад зөндөө бий. Ер нь манай улсын тухайд байгаль орчныг хамгаалах, газрын харилцааны бодлогын тухайд 2.8 сая иргэний зохистой ашиглалтаар дамжсан бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Газрын хэвлийн баялгийн хуваарилалтаас илүү иргэд, аж ахуйн нэгжээр дамжуулан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь ихэд зохистой. Ганцхан газар зохион байгуулалтын тухайд ч, хотын тухайд ч төлөвлөлт маш чухал байна. Ингэснээр иргэд ул хөдлөх хөрөнгөтэй болох, энэ хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах, хойч үедээ өвлүүлж явах юм. Ингэснээр монголчууд эх орондоо ажилтай, орлоготой, амьдрах боломж нэмэгдэнэ. Өнөөгийн байдлаар бол энэ зорилт хэрэгжихэд хүндрэлтэй байна.

-Бүс нутгийн хөгжлийн тухайд байнгын хорооноос зөндөө л тогтоол гаргаж Засгийн газар руу явуулдаг. Эдгээр тогтоол хэрэгжих болов уу.

-Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө УИХ ч, Засгийн газар ч ажиллах үүрэгтэй. Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжийг 2000-2004 оны хооронд баталсан байдаг. Гэтэл тэрнээс хойш Монгол Улс өвөг дээдсээс үлдээсэн байгалийн баялаг ихтэй орон гэдгээрээ олон улсын анхааралд орчихлоо. Иймээс сүүлийн үед энэ баялгаа урт хугацааны төлөвлөлттэйгээр боловсруулж, дэлхийн зах зээлийн үнэд ойрхон ханшаар хэдхэн гэр булд ашигтайгаар бус, нийт монголчуудад ашигтай байх нөхцөлөөр борлуулах талаар ихэд ярьж байна. Энэ нь ч шударга ёсонд нийцнэ. Тиймээс хун амын тодорхой хэсэг нь баялгаа боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн төвүүдийг дагаж амьдрах хандлага аль хэдийнэ гарсан байна. Иймээс энэ чиглэлээр бүс нутгийн хөгжилтэй холбогдсон хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах нь зохистой гэж бодож байна. Энэ талаар Д.Одхүү нарын зарим гишүүдэд хангалттай мэдээлэл бий.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.