Ө.Энхтүвшин: Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэж байгаа нь их онцгой сэтгэгдэл төрүүлж байна
2011.10.12

Ө.Энхтүвшин: Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэж байгаа нь их онцгой сэтгэгдэл төрүүлж байна

УИХ дахь МАН-ын бүлгийнахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүн амины гэмт хэргийн хохирогчдын гэр бүл хүний эрхийн төлөө” байгууллагын захирал Рэн ни Кушин, Цаазаар авах ялыг халах үндэсний эвслийн удирдах зөвлөлийн гишүүн Буд Вэлч, Женни Бишон,Тоши Казама болон Монгол дахь Эмнэсти интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Эдгээр хүмүүс цаазын ялын эсрэг дэлхийн өдрөөр Монголд ажиллахаар иржээ.

Ах дүү төрөл садны хэн нэгэн нь бусдын гарт амь үрэгдэн өөрсдөө хохирогч болсон ч гэмт хэрэгтнийг цаазаар авахад бид дахин хохирсон юм шиг санагддаг гэж дээрх хүмүүс үздэг юм билээ.Тиймээс төрийн бодлого боловсруулагч болоод хуульчид, сэтгүүлчид, гэмт хэрэг үйлдээд ялаа хүлээж буй хүмүүстэй уулзах, гол нь гэмт хэргийн хохирогчидтой уулзах зорилготой манай улсад ажиллаж байгаа аж.

Одоо дэлхийд 139 улс цаазын ялгүй, 58 нь цаазын ялыг хэрэглэж байгаа, 18 нь цаазаар авах хуультай ч хэрэглэдэггүй улс орнууд юм байна. Тэд уулзалтын явцад Монгол улсыг цаазын ялгүй орон болж Азидаа үлгэр үзүүлэх гол орон гэж дэлхийн улс орнууд ажиглаж байгаа талаар ярьсан юм.

Бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин:

-Өнөөдрийн энэхүү уулзалт надад их онцгой сэтгэгдэл төрүүлж байна. Та бүхэн өөрсдийнхөө ойр дотны хэн нэгнийг гэмт хэргийн золиос болгосон хохирогчид мөртлөө олон улс орноор явж гэмт хэрэгтнүүдэд цаазаар авах ял оноохын эсрэг тэмцэж байгаа нь их онцгой сэтгэгдэл төрүүлж байна. Та бүхний Монголд ирсэн зорилго, энд ярьсан зүйлийг олонхийн бүлгийн гишүүддээ танилцуулах бөгөөд,УИХ-аар асуудлыг хэлэлцэх үед анхаарч ажиллах болно гэж хэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.