Г.Баярсайхан гишүүн хөдөөгийн хөгжилд анхаарал хандуулна
2011.11.14

Г.Баярсайхан гишүүн хөдөөгийн хөгжилд анхаарал хандуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Г.Баярсайхан гишүүн Засгийн газарт нэлээн ширүүхэн бас оновчтой зөвлөгөө өглөө. Уг хуралдаанаар Бор-Өндөр тосгоныг сумын статуст оруулах
асуудлыг хэлэлцэх үеэр "ЗГХЭГ үүрэгт ажлаа одоо л хийж эхэллээ. Өмнө нь, ашигт малтмал бүхий газрын асуудал руу орж, байр сууриа илэрхийлдэг байсан. Ялангуяа Оюу толгой, Таван толгой руу. Энэ хоёр ордын талаар ярихаас илүү орон нутаг, хөдөөгийн хөгжилд анхаарал тавих нь зүйтэй. Ер нь, одоо л ажлаа хийж, үүргээ ойлгож байх шиг" гэж хэлсэн юм. Мөн  нийслэлд шинэ зам огт тавиагүй байна гэсэн юм. Тодруулбал, гацаж түгжрээд байгаа дэд бүтэц рүүгээ анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ онд чамгүй зам засварын ажил хийсэн ч шинээр 15-хан км зам нийслэлд бүтээн байгуулжээ. Магадгүй олон км зам тавьж буй харагдаж байгаа ч зөвхөн хуучин замаа зассан юм байна. Цаашид шинээр зам барих асуудалд ЗГХЭГ-ыг анхааран ажиллахыг Г.Баярсайхан гишүүн зөвлөлөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.