2011.09.01
Х.Баттулга: Шинэ төмөр зам барих ажил хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор удааширч байна
ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас шинэ төмөр замын ажилтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Шинэ төмөр зам барих тухай асуудал өнөөдрийн өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байсан. Өнөөдөр хэлэлцэх болсон шалтгаан нь юу вэ?
-Америкийн компаниар шинээр барих төмөр замынхаа Техник эдийн засгийн үндэслэлийг дөрвөн сарын хугацаанд хийлгүүлсэн байгаа. Энэ сарын 14-нд техник эдийн засгийн үндэслэл дууссан. Тиймээс Засгийн газраас гаргасан ажлын хэсэг болон Ерөнхий сайдад танилцуулсан. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулах байсан боловч яамдаас санал авах шаардлагатай байсан учраас өнөөдрийн хурлаар орууллаа. Нэг сайн мэдээ гэвэл төмөр зам маань ашигтай гарлаа гэсэн тооцоо хийгдсэн байгаа. Үүний дараагийн ажил бол 2011 он хүртэлх ажлынхаа санхүүжилтийг хийх байна. Уг нь өнгөрсөн онд төмөр замын ажил эхэл гэсэн шийдвэрийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Тэгэхээр ажлын явц нэлээд удаан байна.-Ажлын явц удаад байгаагийн шалтгаан юу юм бэ?
-Удаашраад байгаа нь янз бүрийн асуудал болон хөрөнгө мөнгөтэй холбоотой байна. Одоо болтол хөрөнгийнх нь асуудал шийдэгдээгүй. Саяын Засгийн газрын хуралдаанаар нэлээн нааштайгаар шийдэх аястай танилцуулга хийгдэж байна.-Төсвийн жил дуусах гэж байна. Хөрөнгө оруулалтыг нэмж тусгах шаардлагатай юу?
-УИХ-аас Хөгжлийн банк байгуулаад төмөр замыг санхүүжүүлнэ гэсэн. Хөгжлийн банкны бойжилт нэлээд удаан явагдаад байх шиг байна. Гэхдээ бид ажлыг цалгардуулаагүй. Зуны урин дулаан цагийг тодорхой хэмжээнд ашигласан гэж бодож байгаа.-ТЭЗҮ-ээр бол төмөр замын өртөг нэлээн өндөр гарсан байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Төмөр замын өртөг өндөр гараагүй. Ерөнхийдөө бид нэлээд олон орны төмөр замын жишгийг харсан.Нэг км төмөр зам 2.5-2.8 сая орчим ам.долларт багтах болов уу гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байгаа.
1947 оноос хойш Монголчууд өөрсдөө төмөр замын том сүлжээтэй болж байгаагүй. Энэ удаад анхны том шийдвэрийг УИХ-аас гаргаж өгсөн байгаа. Бид уул уурхайг л яриад байсан болохоос биш дэд бүтцийг яаж ашиглах талаар мартагдуулсан байсан. Нэлээн удаан ч явлаа. Энэ удаагийнх бидний үед ирж байгаа бас бахархмаар ч зүйл. УИХ их том шийдвэр гаргасан. Дээхэн үед кремль шийдвэр гаргадаг байсан бол одоо бол өөрсдөө гаргаж байна. Одоо үүнийгээ л барьж дуусгах ажил эрчимжих хэрэгтэй байна.-Барихдаа ямар ямар байгууллагатай хамтарч ажиллахаар болсон. Манайхны ажлын туршлага дутна гэсэн зүйл яригдаж байгаа шүү дээ?
-Бид"Монголын төмөр зам" компаниа хувьцаат компани болгоё. Хувьцааныхаа 49 хувийг бирж дээр заръя гэж байгаа. Цаана нь 51 хувиа авч үлдэнэ гэсэн үг. Бид чинь өөрсдөө нэг төмөр замын байгууллагатай болох гээд л оролдоод байгаа шүү дээ.-Одоо барилга, замын ажлын үе нь дуусаж байна. Ажил хэзээ эхлэх вэ?
-Хөрс хуулалтын ажил 250 км газарт хийсэн. Геологи, гедорлогийн ажил дуусчихсан байгаа. Ажлын явцыг эрчимжүүлэхийн тулд л ажиллаж байна. Хүнд байдлууд бол байна. Маш их эсэргүүцэж байгаа хүчнүүд бий. Үүнийг их гайхаж байгаа.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.