Завгүй ертөнцийн билэг тэмдэг: Панамын суваг
2011.08.11

Завгүй ертөнцийн билэг тэмдэг: Панамын суваг

Гайхамшигт инженерийн байгууламжуудаас......

 

30 гаруй жилийн хугацаа шаардсан гайхамшгийн нүсэр хаалгууд: "Делта байгууламж"

 

1953 оны нэгдүгээр сард Зеландийн эрэг орчмоор болсон далайн шуурга, үерийн аюул байгалийн гамшгийн өмнө хүн ямар ч хүчгүй болохыг голландчуудад ойлгуулжээ. Энэ үеэр 1835 хүн амиа алдаж, 100 мянган хун орон гэргүй болж, 200 мянган га талбай усанд автжээ. Тиймээс дахин тохиож болзошгүй аюулын өмнө . бэлтгэлтэй байх үүднээс далайн усны түвшинг тэнцвэржүүлэх, өмнөд Голланд, Зеландын арлуудыг холбосон үерийн далан барихаар тус улсын удирдлагууд шийдэв. Ийнхүү 1958 оноос Дельта хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь инженерийн байгууламжийн гайхамшгийн тоог нэгээр нэмсэн юм.


Нидерланд улсыг Рейн, Маас, Шельда голын зүгээс ирэх далайн усны аюулаас хамгаалах энэ байгууламж далан, хаалт, гүүр, суваг шуудуу, усны боолт, давалгаа сааруулагч гээд иж бүрэн цогцолборын хэмжээнд баригдсан нүсэр бүтэцтэй. 640 км орчим урт энэ хаалт 65 тулгуур багана, 62 үерийн ус хаах төмөр хаалгатай. Хаалга 38 метр өндөр, 18 мянган тонн жинтэй бөгөөд далай зүгээс усны аюул заналхийлэх үед цагийн дотор бүрэн хаагддаг аж. Энэ бүтэц далайн түрлэгээс орчны эко систем, загас, хясааны аж ахуйд учрах эрсдэлийг 75 хувь хүртэл бууруулж хамгаалдаг байна.

Хамгаалалтын үүргээс гадна уг байгууламж Европын хамгийн урт Рейн мөрөнд их хэмжээний ус нийлүүлж цэвэр усны нөөц нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ зориулалтаар 1971 онд 56.5 метрийн урттай 17 нээлхий байгууламж дээр нэмж барьсан байна. 1986 оны аравдугаар сарын 4-нд бүрэн ашиглалтад орсон дэлхийн хамгийн том энэ үерийн хаалт даланг барихад 3.6 тэрбум ам.доллар зарцуулжээ. Бүтээн босголтдоо 30 гаруй жилийн хугацаа шаардсан энэ гайхамшгийн нүсэр хаалгууд ихэнхдээ нээлттэй байдаг бөгөөд аюул заналхийлэх үед л хааж өөрийг нь бүтээсэн эздээ аюулаас хамгаалдаг юм. Yep усны гамшгаас хамгаалахаас гадна эдийн засгийн ихээхэн ашиг голландчуудад авчирсан гэдэг.

Завгүй ертөнцийн билэг тэмдэг: Панамын суваг

 

Атлантын болон Номхон далайг холбосон энэ байгууламж дэлхийн хамгийн томоос гадна бүтээн байгуулахад хамгийн бэрхшээлтэй байсан инженерийн ухааны гайхамшиг. 80 км урт, олны нэрлэж заншсан Панамын сувгаар загас агнуурын онгоц Атлантын болон Номхон далайн хооронд аялдаг юм. Энэ нь тэдэнд 12 875 км зам товчлох боломж олгодог. Сувгийн онгоц байрлах хоолойн өргөн 33-304 метр өргөн. Ашиглалтад орсноосоо хойш олон улсын усан замын худалдааны хамгийн том төв болж чадсан Панамын суваг 24 цагаар 365 өдрийн турш тасралтгүй ажилладаг. Завгүй ертөнцийн билэг тэмдэг болох түүх 1500-гаад оны дундаас эхтэй.


Тэр үед Испанийн хаан V Чарльз өөрийн улсаасаа Перу уруу уг сувгаар дамжин загасчлах боломж байгаа эсэхийг судлахыг даалгаж байжээ. Гэвч 1788-1793 оны үед л суваг барих тойм зураг зурагдсан юм. Харин жинхэнэ бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр 1880 онд Францын компани зориглосон ч сувгийн Карибын тэнгисийн тал Номхон далайн хэсгээс гүнзгий, ажилчдын ихэнх чичрэг, хумхаа өвчин тусч нас барсан зэргээс шалтгаалан ажил зогсчээ. Үүнээс хойш энэ мэт хэд хэдэн бүтэлгүй тохиолдол гарсан юм. Харин 1904 оны тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельт суваг барих ажлыг Францын компаниас 40 сая ам.доллароор худалдан авч мөн сарынхаа 4-нд ажлаа эхлүүлжээ. 10 жилийн дараа буюу 1914 онд барилгын ажил бүрэн дуусч наймдугаар сарын 15-нд албан ёсоор нээсэн юм.


Дайны дараа Панамын сувагт АНУ-ын нөлөө хүчтэй байсан бөгөөд 1977 онд Панам, АНУ-ын Ерөнхийлөгчдийн хооронд сувгийг Панамын талд шилжүүлэх, АНУ төвийг сахисан байр суурьтай байх гэрээ байгуулав. Гэвч энэ эрх 1999 он хүртэл үргэлжилж үүнээс хойш АНУ, Панамын хамтарсан "Panama Canal Authority" нэгдэлд шилжсэн юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.