Баянхонгор аймгийн 27 эмч Сингапур, Малайзаар аялаад ирлээ
2011.06.27

Баянхонгор аймгийн 27 эмч Сингапур, Малайзаар аялаад ирлээ

Баянхонгор аймгийн бүх сумын эмнэлгийн эрхлэгч нар, аймгийн төвийн өрхийн эмнэлгийн дарга нар энэ сарын 14-21-нд Сингапур, Малайз улсаар аялж, амраад ирлээ. Тус аймгаас УИХ-д сонгогдсон ЗТБХБ-ын сайд Х.Баттулга тэдний аяллын бүх зардлыг хувиасаа даажээ. Нийслэлээс алслагдсан аймаг сумын эмч нар ажлын алжаалаа тайлж Азийн бар гэгддэг Сингапурт Сентоза арлаар зугаалж, аялал жуулчлал, зугаа цэнгэлийн төв “Universal” студид өдөржин саатаж, Малайзад уулын оройд үүлэн дунд байрлах казиногийн төвөөр зочилжээ. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж, хөдөө орон нутагт энхийн манаанд зүтгэж байгаа эмч нар тойргоосоо сонгогдсон гишүүнд ийнхүү аялж, амрах боломж олгосонд нь талархал илэрхийлэв. Урьд нь хонгор нутгийн цөөнгүй иргэд тойргоосоо сонгогдсон Х.Баттулга гишүүнээр зардлаа даалган Сингапур, Малайз, БНХАУ-ын Бээжин хотоор аялж байсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.