Б.Мөнхсоёл: Зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг үнэт цаасны зэрэглэлтэй хольж ойлгуулах нь төөрөгдөл үүсгэх аюултай
2025.04.01

Б.Мөнхсоёл: Зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг үнэт цаасны зэрэглэлтэй хольж ойлгуулах нь төөрөгдөл үүсгэх аюултай

   Эдийн засгийн байнгын хорооны /2025.04.01/-ий өдрийн хурлаар  Банкны тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг тухайн улсын үнэт цаасны зээлжих зэрэглэлтэй хольж орчуулж, ярьж байгаад шүүмжлэлтэй хандан, санхүүгийн зах зээлд оролцогчдыг төөрөгдөлд оруулах сөрөг үр дагавартайг санууллаа.