Хойд бүсийн иргэдийн амьдралын чанар, тулгамдсан асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг өрнөж байна
2025.04.28

Хойд бүсийн иргэдийн амьдралын чанар, тулгамдсан асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг өрнөж байна

Хойд бүсийн иргэдийн амьдралын чанар, тулгамдсан асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг өрнөж байна. /2025-04-28/

Булган, Хөвсгөл, Орхон аймгууд нь газарзүй, эдийн засаг, хүн ам, дэд бүтцийн хувьд ялгаатай ч орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, тэгш хүртээмж бий болгох зорилго ижил. Хойд бүсэд нийтлэг тулгарч буй бэрхшээл нь:

1. Эдийн засгийн тогтвортой орчин дутмаг

  • Ажлын байр хомс, хувийн хэвшил сул хөгжсөн.
  • Салбарууд төрөлжилт муутай (ихэвчлэн уулуурхай, мал аж ахуй давамгайлсан).

2. Зам, тээвэр, дэд бүтцийн хөгжлийн хоцрогдол

  • Халуун ус, дулаан, цахилгаан, интернет зэрэгсуурь үйлчилгээнүүд тогтворгүй.

3. Ажиллах хүчний хомсдолоос үүдэлтэй нийгмийн үйлчилгээний хоцрогдол

  • Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнийслэлтэй харьцуулахад чанар муу, хүрэлцээ бага.
  • Мэргэжилтэй эмч, багш нар хомс, орон нутагт ажиллах сонирхол бага.

4. Хот байгуулалт, орон сууцны хүртээмж муу

  • Хөдөөгийн тархмал бүтэцтэй, төв суурин газрууд хөгжөөгүй, залуус хот руу шилжих хандлага их.

5. Соёлын амьдрал, чөлөөт цагийн орон зай хязгаарлагдмал

  • Спорт, урлаг, соёлын арга хэмжээ, орчин үеийн үйлчилгээ хомс.
  • Залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломж бага зэрэг асуудлуудыг шийдвэрлэн ажиллах шаардлагатай байна.
  • Сэтгүүлч

    Сэтгүүлч Б.Хонгорсайхан