Ерөнхий сайд Булган аймагт ажиллалаа
2025.04.29

Ерөнхий сайд Булган аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүсийн хамт өчигдөр Булган аймагт ажиллаж зарим төрийн байгууллагуудтай танилцан тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлүүллээ.

Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын барилгыг шинээр барихаар 2026 оны төлөвлөгөөнд тусгахаар тогтсон бол, С.Удвалын нэрэмжит нийтийн номын сангийн барилгын чанар хийц, дотоод тохижилттой танилцав. Мөн Булган аймгийн 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай IV цэцэрлэгээр орж, шаардлагатай тоног төхөөрөмж, дотоод тохижилтын асуудлыг сонсож, 148.1 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.