
2025.04.29
ХОЙД БҮСИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж байна. Энэ үеэр таван салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Тухайлбал:
- Хойд бүсийн хөгжил-2040
- Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд
- Бүсийн зөвлөл, эрх зүйн орчин
- Бүсийн онцлог-харьцуулалт
- Амьдралын чанар, тулгамдсан асуудал гэсэн үндсэн 5 хэсгээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.
- УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Хойд бүсийн хөгжил-2040" салбар хуралдаанд панелистаар оролцон бүсийн хөгжлийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, онцлог давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулж, зорилтот хөтөлбөр, дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөлд иргэдийн санал хүсэлтийг сонсч, харилцан ярилцлаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан