Хүүхдийг Ивээх сангийн төлөөлөгчидтэй уулзлаа
Хүүхдийг Ивээх сангийн төлөөлөгчид "Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох" төслийг ГОВИЙН БҮСИЙН АЙМГУУДАД хэрэгжүүлэх саналыг танилцууллаа.
Уулзалтанд УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар нар оролцсон бөгөөд төслийг танилцуулахаар Jasоn Tither Corporate Partnerships Manager, Австралийн Хүүхдийг Ивээх Сангийн төлөөлөгч, Л. Баян- Алтай- Японы Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч, Ч.Батпүрэв- Японы Хүүхдийг Ивээх Сангийн Мэдээлэл харилцааны менежер, А.Баярмаа- Японы Хүүхдийг Ивээх Сангийн боловсролын төслийн зохицуулагч, Ё. Нямдаваа- Хөтөлбөрийн менежер нар оролцлоо.

Тухайн төсөл нь өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн ихээр шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсролыг өсвөр үеийн хүүхэд, залууст олгосноор тэдний сургалтын ахицыг нэмэгдүүлж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх зорилготойг онцоллоо.
Холбоотой мэдээ
2025.02.17
2025.02.11
2025.02.07