Р.Сэддорж Олон жил яригдсан говийн бүс рүү ус татах ажил МЕГА төсөл болон урагшилж байна
УИХ-ын үйл ажиллагаа болон улс эх орны хөгжилд онцгой чухал үүрэгтэй Эдийн засгийн байнгын хорооны даргаар эдийн засагч, математикч Р.Сэддорж ажилладаг.
Тэгвэл уг хороо намрын чуулганы хугацаанд 22 удаа хуралдаж, давхардсан тоогоор нийт 42 асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд ЭЗБХ Монгол Улсын 2024 оны төсвийн тодотгол болон Монгол Улсын 2025 оны төсвийг батлах ажлын хүрээнд 4 удаагийн хэлэлцүүлэг хийжээ. 2025 оны улсын төсөв нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсанаар, УИХ дахин хэлэлцэж баталсан билээ.
Р.Сэддорж УИХ, Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгүүдэд ажиллаж байна. Үүнд,
- Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ГИШҮҮН
- Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ГИШҮҮН
- Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ГИШҮҮН
- ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хяналт тавих, холбогдох арга хэмжээний болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийн ГИШҮҮН
- Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн хүрээнд хэрэгжүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тооно усны хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулж, санал дүгнэлтээ Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ГИШҮҮНээр тус тус ажиллаж байна.
Сумын удирдлагуудтай уулзалт хийж тулгамдсан асуудлыг ярилцав
ЭЗБХ-ны гишүүд Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайт ганц мод, хил холболтын терминал, төмөр замын бүтээн байгуулалт, Тавантолгой, Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай танилсан. Гишүүд Ил уурхай, гүний уурхай, Баяжуулах үйлдвэр зэргээр орж аж ахуйн нэгжийн удирдлагууд болон Өмнөговь аймаг, Ханбогд, Цогтцэций сумын удирдлагуудтай уулзалт хийж тулгамдсан асуудлыг ярилцав.
ТӨМӨР ЗАМЫН ХАМГААЛАЛТЫН ХАШАА БАРИХ АСУУДЛААР...
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам хамгаалалтын хашаагүйн улмаас Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумд, Дорноговь аймгийн Мандах сумын нутгийн малчдын мал сүрэг, зэрлэг ан амьтад олноороо дайруулж зүй бусаар хорогдож байгаа тухай гомдол иргэд, малчдаас байнга ирдэг. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Р.Сэддорж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуунтай уулзлаа. Цогтцэций сумаас Манлай, Зүүнбаян чиглэлд 50км баригдаад байгаа төмөр замын хамгаалалтын хашааг 2025 оны 6-р сарын 1 нээс өмнө 130 км-ээр ахиулах төсөв нь тавигдсан яаралтай худалдан авах ажиллагаа хэсэгчлэн зохион байгуулах талаар ярилцаж тохирсон байна.
- Даланзадгад хотод 50МВт-н ДЦС шинээр барих ажлыг УИХ-ын чуулганаар дэмжүүлэв. ТЭЗҮ-г нь орон нутгийн төсвөөр хийлгэж, ЭХЯ 2024 оны 5-р сард дэмжив.
- Өмнөговь аймгийн нисэх онгоцны буудал Олон улсын зэрэглэлтэй болно. ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж 4D ангиллын шинэ нисэх онгоцны буудлын зураг төсөв, ТЭЗҮ-г аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа орон нутгийн төсвөөр гүйцэтгэсэн.
- “ХЭРЛЭН-ТООНО, ОРХОН-ОНГИ УС ДАМЖУУЛАХ ШУГАМ ТӨСӨЛ” Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдлаа
- ХЭРЛЭН-ТООНО УСАН ЦОГЦОЛБОР: Хэрлэн голын урсацын 5-9%-ийг битүү хоолойгоор дамжуулан татаж, Хэнтий, Чойр, Дорноговь, Өмнөговь аймгийн усны хэрэгцээг хангана. Жилдээ 30 мян.тн хүлэмжийн хийг бууруулна.
- ОРХОН-ОНГИ УСАН ЦОГЦОЛБОР: Онги гол, Улаан нуурыг сэргээснээр усны төвшин тогтворжиж, Онги голын дагуу оршин сууж буй 29.2 мянган хүн ам, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэнэ
- Усны бодлого, Ногоон хөгжлийг дэмжих бүлэг байгуулав. Манай улс 2023 онд нийт 645,1 сая м.куб ус олборлон ашигласан. Үүний 41,20% хөдөө аж ахуй, 32,31% уул уурхай, 13,61% хүн амын унд ахуй, 7,22% эрчим хүч, 5,66% бусад үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэжээ.
говийн бүс рүү ус татах төсөл уРагшилЛАА
Олон жил яригдсан говийн бүс рүү ус татах төсөл хөтөлбөр энэ удаа Засгийн газрын түвшинд мега төсөл болон урагшилж байна. Энэ хүрээнд улсын хил дамжин гадагшаа урсдаг гадаргын усыг хуримтлуулж, УЦС барих ажилд ч мөн ахиц гарах боломж нээгджээ. Усны бодлогын чиглэлээр санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүд Булган аймгийн нутагт байрлах Эгийн голын УЦС баригдах газарт ажилласан юм.
Ураны хөрөнгө оруулалтын гэрээ 28 жилийн дараа УИХ-ын босго давлаа
УИХ-аас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХКийн хөрөнгө оруулагч “Орано майнинг С.А.С” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэж батлав.
330 сумаас анх удаа агаарын тогтмол нислэгтэй сум болов
“НУТГИЙН ХИШИГ” ХӨТӨЛБӨР Даланзадгад-Гурвантэс чиглэлд тогтмол нислэг нээлтээ хийлээ. Гурвантэс сум Монгол Улсын 330 сумаас анх удаа агаарын тогтмол нислэгтэй сум болов.
Гурвантэсээс Даланзадгад руу угтуулсан АВТОзамын ажил эхэллээ
МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ “НУТГИЙН ЗАМ” ХӨТӨЛБӨР 2020-2024 онд 130 км зам шинээр тавьжээ. Гурвантэсээс Даланзадгад руу угтуулсаны 15 км замын ажлыг эхлүүлж, үлдсэн хэсгийг 2025 онд улсын төсвийн 56,3 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр батлав.
Дэмчогийн хийдийн бүсийг цахилгаан дамжуулах агаарын шугамд холболоо
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дэмчогийн хийдийн аялал жуулчлалын бүсийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цахилгаан дамжуулах агаарын шугамд холболоо. Аялагчдын тоо нэмэгдэж, үйлчилгээний чанар хүртээмж сайжрах, соёлын үнэт өвийг хадгалж хамгаалахад чухал нөлөө үзүүлнэ
500 орчим бичил уурхай эрхлэгчид ажлын байраар хангагдаВ
Бичил уурхай эрхлэгчдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор байгальд ээлтэй, “МӨНГӨН УСГҮЙГЭЭР АЛТНЫ ХҮДЭР БАЯЖУУЛАХ ЦЕХ”-ийг ашиглалтад орууллаа. 500 орчим бичил уурхай эрхлэгчид ажлын байраар хангагдаж байна.
дулаан мэдрэгч дроныг шийдвэрлэв
Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт гал унтраагч робот, эрэн хайх ажиллагааны дулаан мэдрэгч дроныг орон нутгийн төсвөөр шийдвэрлэж өгөв. Гал унтраагч робот нь хүн хүрч унтраах боломжгүй өндөрт үүссэн галыг унтраах чадвартай. Дулаан мэдрэгч дрон нь амьд биетийн дулаанаар эрэн хайна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан