!["Өмнөговь Z марафон" аянд 10 багийн 300 хүүхэд, залуучууд өрсөлдөнө](http://byambatsogt.mn/media/news/original/2025/02/10/b3411216acf1e5fce66d3f0b75594392.jpg)
2025.02.10
"Өмнөговь Z марафон" аянд 10 багийн 300 хүүхэд, залуучууд өрсөлдөнө
"Өмнөговь Z марафон" аяны нээлт энэ сарын 8 нд боллоо. Боловсролын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй энэ аянд Өмнөговь аймгийн 10-12-р ангийн сурагчид, дээд сургуулийн оюутнууд бүхий 30 багийн 300 оролцогч амьдарч буй орчныхоо тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх “Нийгмийн төслийн уралдаан”-нд өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм. Харин спорт тэмцээнд 42 баг бүртгүүлжээ.
Багийн үйл ажиллагаа, хувийн зохион байгуулалтаас шалтгаалан аль баг асуудлыг ухаалгаар шийдвэрлэнэ, тэр баг ялагч болно. Энэхүү аяныг УИХ-ын гишүүн Б.Уянгын санаачилгаар Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль хамтран зохион байгуулж байна.
Өсвөр үеийнхний боловсролд анхаарал хандуулж, боловсролыг дэмжиж ЭнержиРесурс, Эрдэнэс Тавантолгой ,ТаванТолгой компаниуд хамтран ажиллаж байгаа юм. Цаашдаа энэ аяныг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
![](http://byambatsogt.mn/media/user/60x60/user10887.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn