2025.04.16

О.Саранчулуун: Хиймэл гар, хөл хийх мэргэжлийн хүн ховор тул эрэлттэй мэргэжлийн жагсаалтад оруулах шаардлагатай

Нийгмийн бодлогын байнгын хорооны /2025.04.15/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг явуулсан.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуухад НДС-аас олгодог халамж хөнгөлөлт үйлчилгээний хүртээмж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд ямар байдаг, цаашид ямар ахиц дэвшил гарах ёстой талаар нэр дэвшигчээс УИХ гишүүн О.Саранчулуун асуусан юм. Хуралдааны дараа дээрх асуудлыг дэлгэрүүлж сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариуллаа. 

UBN