
2025.03.16
АШУҮИС-ийн багш, оюутнууд Юта мужийн Их сургуульд сурна
Хавдар Судлалын Үндэсийн төв болон АШУҮИС АНУ-ын Юта мужийн их сургуультай хамтран ажиллах санамж бичигт 3 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд АШУҮИС-ийн багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтанг тус их сургуульд сургана. Мөн шинээр байгуулах Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийн эмч, сувилагч, ажилчдаа бэлтгэхээр зэхэж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Манай салбарт судалгаа шинжилгээний ажил ахицтай урагшилж, тасралтгүй явагдах хэрэгцээ бий. Эмнэлгийн техник технологи хурдацтай хөгжиж, эмчилгээний дэвшлүүд ар араасаа гарч буй энэ үед эмч, эмнэлгийн ажилчдын ур чадвар мөн адил цаг үеэ даган маш сайн хөгжиж, сурч, боловсорч байх ёстой юм. Ялангуяа үндэсний хэмжээний Хавдар 2 төвд дэлхийн хэмжээний эмчилгээ үйлчилгээг гадаад дотоодын эмчлүүлэгч нартаа үзүүлэх тул эмч, ажилчдын баг хамгийн хүчирхэг чадалтай нь байх шаардлагатай учраас хүнээ эртнээс бэлдэх бодлого ийнхүү ажил хэрэг болж гараанаас гарсанд баяртай байна!" гэжээ.