2024.05.03
2020-2024 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Говь-Алтай аймагт ажиллаж, сонгогдсон тойргийнхоо иргэдэд 2020-2024 онд хийсэн ажлаа тайлагналаа.
- Хууль тогтоох чиг үүргийн хүрээнд ажилласан хууль, тогтоолын төслүүд, үр дүн
- Говь-Алтай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн ажлууд
- Бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хийсэн албан айлчлалууд, үр дүн
- Алтай нутгийн хөгжил, цэцэглэлт хийгээд, түүх соёлын чиглэлээр санаачлан бүтээсэн ном, бүтээлүүд
- Алтай нутгийнхаа бүрэн бүтэн байдал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцууллаа.
- Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн иргэдэд баяр хүргэж шагналыг нь гардуулан өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn