2024.01.31
АЛТАЙЧУУДТАЙ УУЛЗАЖ АЖИЛ БАЙДАЛТАЙ НЬ ТАНИЛЦАВ
Зам Тээврийн Хөгжлийн сайдын хувьд Говь-Алтай аймаг дахь салбарын байгууллагуудаар орж, ажилтан албан хаагчидтай уулзан үг саналыг нь сонслоо.
Мөн аймгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж Засгийн газраас дэвшүүлсэн БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ-ийн хүрээнд зам тээврийн салбарт энэ онд хийгдэх ажлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ онд;
- Алтай-Улиастай 178 км авто замын ажил эхэлнэ.
- Улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд зорчигч үйлчилгээний авто вокзал баригдана.
- Дэлгэр сумыг хатуу хучилттай авто замаар холбох 5 км зам барилгын ажил.
- Шарга сумыг хатуу хучилттай авто замаар холбох 23 км авто замын ажил.
- Аймгийн төв буюу Алтай хотод 10 км хатуу хучилттай авто зам барих ажлыг үргэлжлүүлнэ.
- Аймгийн төвд шинээр 15.6 км хатуу хучилттай авто зам барих ажил хийгдэнэ
- Бургастай боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын зураг төслийг 2024 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.