"Сэрвэн" нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
Орон нутагт УИХ-ын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан болон Засгийн газрын гишүүдийн хамт ажиллаж Говь-Алтай аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай газар дээр нь танилцлаа.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд барьсан 10 МВт-ын хүчин чадалтай "Сэрвэн" нарны цахилгаан станц ашиглалтад орж, эрчим хүчний сүлжээнд нарнаас сэлбэсэн цахилгаан гэрлийн нэгэн шинэ цутгал нэмэгдлээ.
Есөнбулаг сумын 10 МВт нарны цахилгаан станц нь Алтай-Улиастайн эрчим хүчний системийн бүтэц дэх нарны эрчим хүчнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хоёр дахь том эх үүсвэр болж байна. Алтай-Улиастай станц нь жилд 17.2 сая киловат.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн 14 мянган өрх, 49 мянган иргэнийг цэвэр цахилгаан эрчим хүчээр хангадаг.
Харин “Сэрвэн” станц ашиглалтад хүлээн авснаар жилд гарах нүүрсхүчлийн хий 15 мянган тонноор, хүхэрлэг хий 53 тонн, тоос тоосонцороор 20 тонноор буурч, хүн амын эрүүл мэнд хийгээд агаарын бохирдол багасгахад чухал ач холбогдолтой юм.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2022 онд эхлүүлж байсан ажил ийнхүү бодитоор биелэлээ оллоо. Цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан “М-Си-Эс Интернэйшнл” ХХК хамт олон ажилласан юм.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.06.12
2024.05.30