Говь-Алтай аймагт төрийн цахим үйлчилгээний “хурдан” төв нээгдлээ
2023.05.15

Говь-Алтай аймагт төрийн цахим үйлчилгээний “хурдан” төв нээгдлээ

Төрийн үйлчилгээг иргэдэд “ХУРДАН” төв (2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр) Говь-Алтай аймагт нээгдлээ.

  • УИХ-аас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн өөрчлөлтөөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдан, 21 аймагт салбар хэлтэстэй болоод байна.
  • Төрийн цахим үйлчилгээний хэлтсээр дамжуулан ХУР мэдээллийн систем, е Mongolia-, e-bisiness-ийн ДАН нэвтрэлт нэгтгэн нэг дороос 39 байгууллагын 440 гаруй мэдээллийг ХУРДАН үйлчилгээний цэгээс тэгш хүртээмжтэй авах боломжтой. 94 төрлийн лавлагаа мэдээллийг үнэ төлбөргүй гарах ажээ.
  • Газар нутаг том Говь-Алтай аймгийн хувьд /141.4 мянган хавтгай дөрвөлжин км/ төрийн үйлчилгээг нэр дороос, хурдан шуурхай авах боломж бүрдэж цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэсэн ажил боллоо. /Зөвхөн е Mongolia-ийг ашигласнаар 300 орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн тооцоолол байдаг.