“Номын зууч” клубын хамт олон туршлага судаллаа
2023.03.27

“Номын зууч” клубын хамт олон туршлага судаллаа

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын “Номын зууч” клубын багш, сурагчид “Төрөлх Алтай” ТББ-ын урилгаар Улаанбаатар хотод туршлага судлах аялал хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан клубын уншигч хүүхдүүдийг төрийн ордонд (2023.03.21) хүлээн авч уулзлаа. Мөн Б.Энх-Амгалан гишүүний ажлын албанаас нэг өдрийн танин мэдэхүйн аялалыг сурагчдад зориулан зохион байгууллаа.

Аялалын хүрээнд Баян-Уул сумын сурагчид Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуягийн уран барималын урлангаар зочилж, уран бүтээлүүдтэй танилцлаа. Улмаар Чингис хааны одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо зохиолчийн номын өргөөнд зочлов. Нэрт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүүхдүүдэд ..."монгол хэлний яруу сайхан нь уран зохиолд байдаг тул эх хэлээрээ сайн уншиж, уугуул монгол бичгээ гүнзгийрүүлэн судлах, зөв сайхан бичиж сурахыг" захиж байлаа. “Номын зууч” клубын удирдагч багш М.Дарьсүрэн, Д.Ганхуяг болон 10 сурагчид энэхүү аялалд хамрагдсан билээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn