2024.03.05
Говь-Алтай аймгийн Дарви суманд ажиллав
УИХ дахь АН бүлгийн зөвлөх, ҮБХ гишүүн, Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Батсайханы хамт Говь-Алтай аймгийн Дарви сумын иргэдтэй уулзлаа.
Дарвийн нуруу, Хүйсийн говийн өмнө зах, Шаргын говийн баруун, хойд талыг хамарсан үзэсгэлэн төгөлдөр өгөөмөр баян нутгийн зон олон өнтэй сайхан өвөлжиж байна.
УИХ-аас батлагдсан хууль тогтоолыг иргэд сонгогчдод сурталчлах, санал хүсэлтийг сонссон халуун дулаахан уулзалт боллоо. Нутгийн иргэдийн зүгээс:
- Баруун бүсийн хөгжлийг хэрхэн төлөвлөж байгаа талаар
- Говийн нэмэгдэл олгох боломж байгаа эсэх
- Нийгмийн даатгалын үр нөлөө
- Малын гаралтай түүхий эдийн үнэ цаашдаа нэмэгдэх боломж байгаа эсэх зэрэг олон асуудлыг хөндөн ярилцав.
Хуралдаа идэвхтэй оролцож, мэдэх эрхийнхээ хүрээнд олон сэдвийг хөндөж, нээлттэй ярилцсан Дарви сумын иргэддээ талархлаа.