Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр "сургагч багш" нарыг бэлтгэлээ
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран сурагчдыг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнуудад мэдээлэл олгох зорилготой “Сурагчийн аюулгүй байдал” зөвлөгөөнийг /2023.10.30/-ний өдөр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Улаанбаатар хотын 9 дүүргийн 210 гаруй ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд оролцлоо.
Хүүхэд хамгааллын тэргүүлэх чиг үүрэгтэй байгууллага болох сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эх асран хамгаалагчдад нөлөөлөх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэн, нийгмийн оролцоог дээшлүүлэх зорилгоор уг зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
Түүнчлэн Тээврийн цагдаагийн алба холбогдох байгууллагуудтай хамтран “Сурагчийн аюулгүй байдал” гарын авлага бэлтгэн сургагч багш нарт гардуулснаараа онцлогтой байв.
Тус сурах бичиг нь хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгохоос гадна багш нарт замын хөдөлгөөний хичээлийг заах гол хэрэглэгдэхүүн болно.
Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг, оролцоо маш чухал.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан