
2023.10.27
ЕБС-ын номын санд "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем" нэвтэрч эхэллээ
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон “Боловсрол МН” төслийн хүрээнд БШУЯ, БЕГ, "Гэрэгэ ЭдТек" ХХК хамтран "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем"-ийг 2 жилийн хугацаанд гүйцэтгэлээ.
Энэхүү системд улсын хэмжээнд 838 сургууль нэгдэж:
- Орон нутагт ерөнхий оловсролын 556 сургууль
- Нийслэлд ерөнхий боловсролын 282 сургууль бүртгэгджээ.
Мөн уг системийг 16 мянга гаруй багш ажилтан ашиглаж байна. 2023-2024 оны хичээлийн жилд нөхөн хангалтаар авсан 1,4 сая сурах бичгийг коджуулан бүртгэж, 6-12 дугаар ангийн сурах бичгийн төлбөрийг пос машины тусламжтайгаар Төрийн сангийн дансанд шууд байршуулах боломж бүрдлээ.