2023.09.25
Coding буюу /Computer Science/-ийг ЕБС-ийн 1,2- дугаар ангид заана
Олон улсын Код Орг /code.org/ байгууллагын төлөөлөл Пат Ён Прадиттай уулзлаа.
Код Орг нь 10 жилийн өмнө байгуулагдсан, хиймэл оюун ухаан, цахим боловсролыг нэвтрүүлэх чиглэлээр 100 гаруй орны Засгийн газартай бодлогын түвшинд зөвлөгөө өгөх, дүн шинжилгээ хийх, мэдээллийн технологийн боловсрол, орчуулга, багш нарын сургалт зэргээр хамтран ажилладаг ашгийн бус байгууллага юм.
Манай боловсролын цахим шилжилт нь боловсролын гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн англи хэлний Пиерсон /Pearson UK/, математикийн хичээлийн Эдүтэн /Eduten Finland/ зэрэг хувь сургалтын платформуудыг нэвтрүүлж эхэлж байгаа талаараа танилцууллаа.
Мөн нэгээс хоёрдугаар ангийн сурагчдад код бичих хичээлийг туршилтаар зааж эхлэхээр болсон тухай хэлээд цаашид манай улс сургалтын нэгдсэн платформ шилжих зорилгодоо хүрэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүслээ.