2023 онд эхний ээлжийн 300 сургууль ухаалаг танхимтай болно
Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийж гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тухайн суралцагч хаана амьдарч, ямар сургуульд суралцаж байгаагаас үл хамааран дэлхийн хэмжээний болон үндэсний хамгийн сайн багшийн хамгийн сайн хичээлд хамрагдах боломж нээгдэж байна.
Үүний жишээ нь англи хэлний Pearson, математикийн Eduten, үндэсний хэмжээний Medle цахим сургуульд эх орны өнцөг булан бүрээс сурагчид хамрагдаж байна. Орон зайнаас үл хамааран эдгээр платформоор дамжуулан суралцахын тулд цахим дэд бүтцийг бэхжүүлэх шаардлага тулгарсан.
Тиймээс цахим дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр гурван багц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.
- Сургууль бүрийг өндөр хурдны интернэттэй холбох
- Багш бүрийн компьютержуулах
- Сургууль бүрд ухаалаг анги байгуулна.
Өнөөдөр БНСУ-ын NAVER Cloud ХХК-тэй хамтран “Ухаалаг анги-цахим сургалт үнэлгээний төв” төслийг нээлээ. Ингэснээр энэ онд багтаан төрийн өмчийн 300 сургууль дижитал ангитай болно. Дижитал ангиас сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн платформуудаар дамжуулан хичээлээ үзэх боломж нээгдэнэ.
Боловсролын салбарт цахим дэд бүтцийг сайжруулсанаар:
- Боловсролын хүртээмж сайжирч, тэгш хамран суралцах орчин бүрдэнэ.
- Боловсролын чанарын ялгаа арилна
- Ухаалаг ангид 1-12 дугаар ангийн бүх судлагдахууныг цахим дэд бүтэц ашиглан заах боломжтой
- Багшийн цахим ур чадвар дээшилнэ
- Сурагч нэг бүр өөрийн түвшинд нийцсэн хичээл үзэх боломж бүрдэнэ
- Сурагчдын сурлагын ахиц амжилтыг зөв үнэлэх, дүгнэх боломж бүрдэж багш эцэг эхийн хяналт сайжирна
- Багш нар ажлын байрнаасаа модуль сургалтад хамрагдан
- Элсэлтийн Ерөнхий Шалгалт, Чанар, гүйцэтгэлийн үнэлгээг ч олон улсын жишгээр цахимаар зохион байгуулах боломжоор хангагдаж байна.
Ухаалаг анги байгуулах санхүүжилтийг лизинг хэлбэрээр 4 жилийн хугацаанд хуваан төлөхөөр шийдвэрлээд байна. Энэ нь боловсролын салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийг нэвтрүүлж байгаа сайн жишээ юм. 4 жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн арчилгаа, засвар үйлчилгээ, багшийн цахим ур чадвар олгох сургалтыг нийлүүлэгч талаас хариуцна.