Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх ажил амжилттай боллоо
Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх ажлыг 2022 онд зохион байгуулж, илэрсэн таван цэгт татан гаргах ажиллагааг энэ зуны турш амжилттай зохион байгууллаа.
Энд эрдэмтэн инженерүүдийн тооцоолж зохион бүтээсэн Ферм-ээр газар орон дээр өөрсдөө ажилласан эрдэмтэддээ баярлалаа.
Татан гаргах ажиллагаанд оролцсон ОБЕГ, ЗХЖШ, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн ОБГ, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, 3эвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн нийт 100 гаруй алба хаагч та бүхэндээ баярлалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн та бүхэн 50 гаруй тусгай зориулалтын техник, БМК-130 чирэгч болон аврах катерь, хэрэгсэлтэйгээр 2023 оны 6 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 31-нийг хүртэл буюу 85 хоногийн хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрдэмтэн судлаачдын боловсруулсан ажиллагааны бодлого төлөвлөгөө, технологийн картын дагуу Хөвсгөл нуурт 7-55 жил болсон нийт объектыг нуурын 33.4-128 метр хүртэлх гүнээс татан гаргалаа.