2023.09.15

Арбулаг суманд Боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас баримталж байгаа бодлого, тойрогтоо хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.

Арбулаг сумын иргэдийн зүгээс сумын төвийг нэгдсэн халаалттай болгох, нийтийн халуун усны барилга шинээр барих, ЗДТГ-т автомашин, Хавтаг багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх, цахим номын сангийн уншлагын танхим тохижуулах, ундны усны хомсдолын асуудал байгаа тул худаг гаргах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудыг тавьж байв. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 486 хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлээ.

undefined

Арбулаг суманд Боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орж, 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга баригдаж байна. Түүнчлэн, Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Арбулаг сумын статистикч, дүн бүртгэгч эмчид зөөврийн компьютер принтер, Төрийн үйлчилгээг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ИТХ, ЗДТГ болон Багийн дарга нарт 8 ширхэг зөөврийн компьютер гардуулан өглөө.