2023.10.09
УИХ-д Зам тээврийн сэргэлтийн талаар мэдээлэл хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар эдийн засгийн судас болсон Зам тээврийн салбарт онцгой анхаарал хандуулан ажиллаж, эхний үр дүнгүүд гарсаар байна. Жишээ болгож хэдхэн тоо хэлье,
- Монгол Улс ганцхан жилд Логистикийн индексээр 127 дугаар байраас 30 байраар урагшилж 97 дугаар байрт орлоо.
- Оны эхний 9 сарын байдлаар нийт 75 сая.тн ачаа тээвэрлээд байгаа нь өмнөх оны мөн үеэс 86 хувиар өслөө.
- Агаарын тээврээр оны эхний 9 сард 1,3 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үеэс олон улсын зорчигч 137%, орон нутгийн зорчигч 33% нэмэгдлээ.
- Манай улс нийт 14 улстай автотээврийн хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулж анх удаа 8-аас дээш хүний суудалтай тээврийн хэрэгслээр БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот болон бусад хотууд руу зорчих боломж бүрдүүллээ.
- Цар тахлын үетэй харьцуулахад тээврийн зардал 7-оос 8 дахин хямдарлаа.
- 42 улстай Агаарын харилцааны хэлэлцээртэй болж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.
- Монгол Улс АНУ-тай OPEN SKY хэлэлцээрт зурлаа.
- Монгол Солонгосын хооронд 7 хоногт нийт 70 нислэг, аялал жуулчлалын оргил ачааллын үед өдөрт 12 хүртэлх нислэг хүлээн авдаг боллоо.
- Монгол Японы хооронд 7 хоногт 61, Монгол Туркийн хооронд 7 хоногт 28 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдлээ.
- МИАТ компани агаарын хөлгийн тоогоо 10 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
- Орон нутгийн 8 чиглэлд нислэг сэргээж, онгоцны тийзийг 2-оос 2.5 дахин хямдрууллаа.
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 1820 км төмөр зам барихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 960 км төмөр замын барилгын ажлыг бүрэн дуусгаад байна.
- Хил холболтын Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг ирэх 11 дүгээр сард багтаан дуусгана.
- “Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан баталлаа.
- Орос Монгол, Ази Европыг холбосон төмөр замын 3 коридор, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-
- Зүүнхатавч, Ханги-Мандал гэсэн төмөр замын 5 гарцтай болно.
- Монгол улс 7485 км хатуу хучилттай авто замтай боллоо.
- 2023 онд нийт 660 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулна.
- Азийн авто замын сүлжээний АН-4 баруун босоо тэнхлэгийн 745 км замыг ашиглалтад бүрэн орууллаа.
- Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын барилгын ажлыг ирэх сард дуусгаж, 2 урсгал 4 эгнээ замын хөдөлгөөнийг нээнэ.
Цаашид ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ЦАГИРАГ хөтөлбөрийн хүрээнд Авто замын босоо 5 коридортой болох ажлыг эхлүүлнэ гээд хийсэн, хийж байгаа, бас хийх ажил чамгүй их байна даа.