Ховд аймгийн Дөргөн сумыг хатуу хучилттай авто замтай болгоход анхаарч ажиллана
2023.09.18

Ховд аймгийн Дөргөн сумыг хатуу хучилттай авто замтай болгоход анхаарч ажиллана

Дөргөн сумыг хатуу хучилттай авто замтай болгох иргэдийнхээ хүсэлтийг анхаарч ирэх оны төсөвт тусган ажил болгохоо амлалаа.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор Лхагва овогтой Пүрэв шагнагдсаныг хүндэтгэн гардууллаа.

Мөн Авто тээврийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр Б.Мэндсайхан, Э.Түмэнжаргал, Хүнс хөдөө ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэгээр Д.Түнжин, Машбатын Сайнхүү, ХХААХҮЯ-ны хүндэт жуухаар Ч.Төмөрпүрэв, Ц.Мөнхжаргал, ЗТХЯ-ны хүндэт жуухаар Д.Даваажав нарыгаа шагналаа.

Тэрчлэн ШИНЭ ХОВД-хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх хүрээнд 5 тулгуур бодлого хэрэгжүүлж буйгаа Дөргөнчүүддээ дуулгалаа.

1.Ховд аймгийнхаа бүх сумыг хатуу хучилттай авто замтай болгоно. / Ирэх онд Дөргөн Цэцэг сумдын хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлнэ. Зураг төсөв нь бэлэн болсон /

2. Гэр хорооллын 5700 айл өрхийг Хашаандаа сайхан амьдрах боломж нөхцөлөөр хангаж цэвэр бохирын шугам сүлжээнд холбоно. /Одоогоор 3000 айлын хаяанд шугам сүлжээ очиж, 300 гаруй айл холбогдоод байгаа /

3. Дөргөний УЦС-аас 8 дахин хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн 90 МВТ-ын УЦС-ыг ашиглалтад оруулж хямд найдвартай цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болно.

4. Малчдын орлогыг нэмэгдүүлж малын гаралтай түүхий эдийг боловсруулах ҮТП буюу үйлдвэрийн бүс байгуулна. / Цахилгаан, дулаан, авто зам гээд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг улсын төсвөөр хийж дуусах шатандаа орсон.

5. Ховд агро парк төслийг бүрэн хэрэгжүүлнэ/ Одоогоор эрдэнэшиш, жимс жимсгэнэ, нарийн ногооны тариалалт амжилттай хийгдэж, хүлэмжийн аж ахуйн цогцолбор байгуулагдаад байна./ гэдгээ хэллээ.
"ХӨГЖЛИЙН СУДАС" ЗАМТАЙ БОЛСНООР "ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ" ДӨРГӨНӨӨС ЭХЭЛНЭ.