
2023.08.29
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээний зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг сэргээв
Энэ сарын 31-нээс эхэлж 3 жил зогссон УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг дахин сэргээхээр боллоо.
Эхний галт тэрэг энэ сарын 31-нд Улаанбаатараас хөдөлж, 9 дүгээр сарын 1-нд Эрээн боомтод очно. Цаашид УЛААНБААТАР-ХӨХ ХОТ, УЛААНБААТАР-БЭЭЖИН чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг ойрын үед сэргээх асуудлыг ажил хэрэг болгохоор ажиллаж байна.