Барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих үүрэг өглөө
2023.03.15

Барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих үүрэг өглөө

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хурал болов.

Шуурхай зөвлөгөөнд дүүргийн удирдах ажилтнууд, цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллагууд, онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс тэсгийн дарга нар оролцож өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл хийж санал солилцлоо.

Хуралдааны үеэр “Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үед төрийн байгууллагын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих, нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавих, Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах байршлыг тодорхойлж, эргэн танилцуулах зэрэг үүрэг даалгавар өгсөн юм.