2023.03.13
“World share” Олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
Дээрх уулзалтаар “Хүүхдийн нөхөн сэргээх төв”-ийн талаар санал солилцлоо. Нийслэлийн хэмжээнд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт “Хүүхдийн нөхөн сэргээх төв”-үүд үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн “Бяцхан тэмүүлэл” хүүхдийн сэргээн засах төв 250 хүүхдийн хүчин чадалтай боловч хүн хүч, тоног төхөөрөмжийн хангалтгүй шалтгаанаар хоногт 100 гаруй хүүхдэд л үйлчилж байгаа юм.
Монгол улсыг хөгжүүлэх Алсын хараа 2050 урт хугацааны бодлогын баримт бичигт “Эрүүл мэндийн урт хугацааны тусламж, үйлчилгээний зааврыг гаргаж, сэргээн засах, хөнгөвчлөх, сувилахуйн төвийг байгуулах, энэ чиглэлд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын оролцоог хангах” чиглэлд тусгагдсан байдаг.
Хөгжлийн бэрхшээлээс гадна амьдралын буруу хэв маяг, зуршлаас шалтгаалан хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эмчлэх, хоцрогдлыг арилгах, нөхөх хөдөлгөөн, хөдөлмөр, хэл засал зэрэг эмчилгээг хөгжүүлэх нэн шаардлагатай. Мөн дээрх хүүхдийн нөхөн сэргээх төвүүдийг ЭМД-аас санхүүжүүлж, стандартад нийцсэн барилга байгууламж, хүний нөөц, тоног төхөөрөмжөөр хангах нь чухал байна. Энэ асуудалд “World share” Олон улсын төрийн бус байгууллага хамтран ажиллахаар судалж байгаа юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn