
2023.03.13
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тойрогтоо ажиллалаа
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүдийн хамтаар дүүрэгтээ ажиллалаа.
Энэ удаагийн уулзалтад дүүргийн 2, 35, 3, 36 4, 26-р хорооны иргэд хамрагдаж, өөрсдийн санал бодлоо илэрхийлэхийн сацуу УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцсан юм.
Иргэдийн зүгээс
- Агаарын бохирдол, шахмал түлшний чанар стандартын дагуу байгаа эсэх
- Үнийн өсөлт
- Тэтгэвэрийн зөрүүг арилгах
- Хүүхдийн мөнгөний ялгавартай олгож байгааг зогсоох
- Нийтийн тээврийн ариун цэвэр, техникийн бүрэн бүтэн байдалд анхаарал хандуулахыг хүслээ.