“Бяцхан доктор” цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэллээ
2023.03.10

“Бяцхан доктор” цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэллээ

Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын дэргэд байгуулагдаж буй ажилчдын хүүхдүүдэд зориулсан хоёр дахь цэцэрлэг нээгдлээ
НИТХ-ын төлөөлөгчдийн санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд зориулж 148 дугаар цэцэрлэгийн салбар “Бяцхан доктор” цэцэрлэгийг нээсэн. Тус цэцэрлэг нь 50-60 хүүхдийн багтаамжтай бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оны есдүгээр сард барилгын засварын ажлыг эхлүүлж, 2023 оны 3 дугаар сараас бяцхан сурагчдаа хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 490 гаруй ажилтантай бөгөөд 70 гаруй хувийг залуу боловсон хүчин эзэлдэг. Тиймээс цэцэрлэг ашиглалтад орсноор тус эмнэлгийн ажилтан, албан хаагчдын нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлээд байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn