2023.03.13
Баянхошуу бүсийн уулзалт боллоо
Улсын Их Хурлын 27-р тойргоос сонгогдсон гишүүдийн дүүргийн иргэдтэй хийх уулзалт найм дахь өдрөө үргэлжилж 7, 8, 9, 10, 24, 40, 41 дүгээр хороодын иргэдийг хүлээн авч уулзлаа.
Энэ удаагийн уулзалт нь Засгийн газар болон УИХ-ын гишүүд Засгийн газрын бодлого шийдвэр, шинээр батлуулсан болон өргөн барьсан хуулиуд тэр дундаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулах, 43 хороо тус бүрийн тулгамдаж буй анхан шатны хороо, дүүргийн Засаг дарга, дүүрэг, Нийслэлийн төлөөлөгчдийн зүгээс шуурхай шийдвэрлэх боломжтой асуудлуудын талаар иргэдийн байр суурийг сонсон, үнэн зөв мэдээллээр хангаж буйгаараа онцлог юм.
Өнөөдрийн уулзалт болсон хороодод хийж буй томоохон бүтээн байгуулалтыг дурдвал
- 7-р хороо Баянхошуу 25 дугаар гудамжны нийтийн эзэмшил талбайд
- 10-р хороо Зүүн баян уулын 11-р гудамж- Хуучин сагсны талбайг шинэчлэх
- 8-р хороо Баянхошуу дэд төвд дөрвөн айлын газар чөлөөлж “Орлогод нийцсэн орон сууц ба хот шинэчлэлтийн төсөл”-ийн 20 айлын орон сууцны барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орсон
- БНАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй гэрэлтүүлгийн ажил 7, 8, 9, 10, 24, 40, 41 хороонд хийж 90 гаруй хувийн гэрэлтүүлэгтэй болсон.
- 9-р хороо “Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн” байгуулах бүтээн байгуулалтын ажлыг Баянхошуу хайрханы энгэрт хийж байна.
- 40-р хороо Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. Энэхүү сургууль нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр ашиглалтад орохоор төлөвлөгөөнд тусгагдсан
- 40-р хороо Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хороо болон өрхийн эмнэлгийн цогцолбор байрны барилгын явц 30 хувьтай үргэлжилж байна
- 40-р хороо Улсын төсвийн хөрөнгөөр 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлын газар чөлөөлөлт бүрэн дууссан бөгөөд сонгон шалгаруулалт явж байна
- 40-р хороо Баянхошуу дэд төвийн хүрээнд 620 хүний суудалтай, Усан бассейн, Фитнес заалтай спорт цогцолбор, Олон нийтийн хөгжлийн төвийг байгуулж байна. Барилгын гүйцэтгэл 20 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд байгууламжууд 2023 онд ашиглалтад орох юм.
- 10-р хороо Улсын төсвөөр 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна
- 24, 41 дүгээр хороодод 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгүүд ашиглалтад орсон
Маргааш 11, 28, 25, 42 дугаар хороодын иргэдтэй хийснээр уг уулзалт өндөрлөнө.