2022.10.06

Б.Баттөмөр: Улсын төсвийн орлого бүрдүүлэлтэд ямар өөрчлөлтүүд орсон бэ

УИХ-ын чуулганы /2022.10.06/-ны өдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Мөнгөний бодлого төсвийн бодлоготойгоо яаж уялдсан бэ. Төв банк ажил эрхлэлт болон инфляцын зорилтыг тэнцүү хангаж ажиллах шаардлагатай. Гибрид мөнгөний бодлого гэж ярьдаг. Энэ бодлогыг 2023 онд юу гэж харж байна.  Манайд эдийн засгийн өсөлт байхгүй, инфляц өндөр, ханш сул байгаа. Энэ үед мөнгөний бодлогыг оновчтой тогтооход төвөгтэй.

Мөнгөний бодлогыг бид 4 дэх удаагаа чангаруулсан. Одоо 12 болсон. Ийм болгосноор эдийн засагт гарч буй нөлөөллүүд юу байна. 2022 оныг дуустал энэ хэвэндээ байх уу, нэмэгдэх үү. Үүнийг яаж төсөөлж байна вэ? Валютын нөөцөд 2 тэрбум доллар дутна. Энийг яаж шийдэх вэ? Бүх үзүүлэлтүүд манайд муу байна. Ганц гайгүй явж байгаа нь хөрөнгийн зах зээл. Санхүүгийн зах зээлд хөрөнгийн захын эзлэх хувь, хэмжээ 15,3 болж Монголын түүхэнд байхгүй сайн үзүүлэлтүүд гарч ирж байгаа. Он дуустал дахиад 8,5 хувиар өсөх боломжтой гэж үзэж буй. Өсөөд байгаа ч эцсийн дүндээ өгөх үр өгөөж нь юу вэ? Ямар өөрчлөлтүүд гарах вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.