2022.10.06
Н.Наранбаатар: Орон нутагт ипотекийн зээл олгох уу
УИХ-ын чуулганы /2022.10.06/-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Тойрогтоо ажиллахдаа иргэдийнхээ санал, бодлыг сонссон. Хөдөө орон нутагт ард түмний амьдрал хүнд байна. Өдрөөс өдөрт юмны үнэ өсөж, мал махны үнэ бага байна. Аж ахуй эрхлэгч нарт зээл олдохгүй байна.
Орон нутагт ипотекийн зээл 2023 оны төсөвт тавигдсан. Хөдөө орон нутагт шилжиж очихоос гадна тэнд байгаа хүмүүст ипотекийн 3%-ийн хөнгөлөлттэй зээл олгогдох уу? өмнө нь 6% зээлээр авсан хүмүүс дахин хамрагдах боломжтой юу? Мөн ипотекийн төлөлтийг хойшлуулах боломж байгаа юу?
Гадаад валютын нөөц багасчихсан байгааг бүгд мэдэж байна. Боомтоор экспорт гайгүй яваад хуучин үеийхээр ойртож байгаа. Гэтэл орж ирсэн валют нь хаашаа явдаг вэ гэсэн асуудал ярьж байна. Энэ тал дээр тоо баримт байна уу. Гарч байгаа нүүрсний хэдэн хувь нь оптек гэрээ байна вэ. Ирэх жил ингээд өрөндөө нүүрснүүд гараад явчих юм уу? Ер нь долларынхоо нөөцийг яаж нэмэгдүүлэх гэж байгаа юм. 2023 онд төлөх Засгийн газрын гадаад өр хэчнээн доллар байгаа вэ?
Инфляцыг бууруулах, үнийн өсөлтийг тогтворжуулахад ямар арга хэмжээ авах вэ.
Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.