2022.10.06
Ж.Бат-Эрдэнэ: Ирэх жилийн төсөвт баялаг бүтээгчдийг дэмжих ямар бодлого орж ирэх вэ
УИХ-ын чуулганы /2022.10.06-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Монгол Улсын боомтын ажил сэргээд эдийн засаг сэргэх байх. 2023 онд шинэ бүтээн байгуулалт алга, баялаг бүтээх боломж алга. Валют өссөн, нөхцөл байдал хүнд байгаа. Ирэх онд эдийн засаг өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй орж ирж, гэхдээ бодит өсөлт харагдахгүй байна. Аж, ахуй нэгжүүдийн санал, бодлыг сонсох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт зогсонги, банк зээл гаргахгүй байна.
Монголбанкны бодлого зөв явж байгаа байх. Хамгийн гол нь Засгийн газрын бодлоготой уялдаа холбоо хэр байгаа вэ. Итгэл, үнэмшил төрүүлэх бодлого хэрэгтэй байна. Төсөвтэй уялдсан, ямар бодлого орж ирэх вэ. Аж, ахуй нэгжүүдээ ямар бодлогоор дэмжих вэ? Дотоодын баялаг бүтээгчдээ дэмжсэн мөнгөний бодлого хэрэгтэй байна.
Ж.Бат-Эрдэнэ: мөнгөний бодлого боловсруулахад Засгийн газрын оролцоо хэр байсан бэ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn