2022.10.06
Ц.Даваасүрэн: Экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг солонгоруулах талаар ямар бодлого барьж байна вэ
Улсын Их Хурлын 2022 оны Намрын чуулганаар /2022.10.06/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Манай улс 100 хувь экспортын нэг л эх үүсвэрээс хамаарч байна. Нэг улсаас. Эдийн засгаа солонгоруулъя гэж олон жил ярилаа. Монгол банк мөнгө зээлийн бодлогоороо дэмжиж байгаа юм алга. Экспортын орлогоо дэмжье гээд Хөгжлийн банк байгуулсан. Гэтэл бизнес эрхлэгчдэд мөнгө нь олдоогүй, улс төрчид нь хуваагаад авчихсан. Хөгжлийн банкны асуудал үндсэндээ чимээгүй болж байна. Энэ мөнгийг төлөх баталгааг Засгийн газарт одоо гаргаж өгөх гэж байна шүү дээ. Уг нь зээл авсан нөхдүүд мөнгөө төлөх ёстой.
Өр зээлний асуудалд анхаарах хэрэгтэй байна. Төсвийн бодлогоо харахаар дахиад зээл авах талаар байна. Зээл авахгүй ажиллана гэсэн үг яасан бэ. Яагаад дахиад зээл авах тухай яриад байна вэ? Тэгэхээр мөнгөний бодлогын хүрээнд Монгол банк өр, зээлний асуудалд ямар төлөвлөлт хийж байгаа юм бэ?
Түүний асуултад Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.