Сонгинохайрхан дүүрэгт шинээр 554 гэрэлтүүлэг суурилуулна
2022.08.01

Сонгинохайрхан дүүрэгт шинээр 554 гэрэлтүүлэг суурилуулна

Сонгинохайрхан дүүргийн 41-р хорооны нутаг дэвсгэрт буюу 16-р гудамжинд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар суурилуулсан гэрэлтүүлгийг бүрэн ашиглалтад хүлээн авлаа.

Сонгинохайрхан дүүрэг нь 120 мянган га газартай бөгөөд 2021 онд  шинээр 12972 ширхэг гэрэлтүүлэгтэй болсон. Энэ онд Сонгинохайрхан дүүргийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох зорилтын хүрээнд  улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 554 ширхэг гэрэлтүүлгийг шинээр суурилуулахаар ажиллаж байгаа юм.

Тодруулбал, тус ажлын хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  1,2,6,19,21,24,26,36,37,41 дүгээр хороодын гудамж талбайд нэмэлтээр 221 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах юм. Одоогийн байдлаар эдгээр хороодод тендер шалгаруулалтын ажил зарлагдан, зарим хороодод нэгдсэн шийд босгох зэрэг ажлууд үргэлжилж байна.