Сонгинохайрхан дүүргийн “Хөдөлмөрч хүүхдүүд" хүүхдийн зуслан хоёрдугаар ээлжийн хүүхдүүдээ хүлээн авлаа.
Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн сурагчдыг монгол ёс заншил, үндэсний өв уламжлал, аж ахуйн соёл болон амьдрах ухааны боловсрол олгох, хүүхдэд багачуудыг бүтээлч хөдөлмөрч, бие даан амьдрах чадварт сургах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Тус зусланд дүүргийн ахлах ангийн сурагчид монгол ёс заншил, үндэсний өв уламжлал, аж ахуйн соёл болон амьдрах ухааны боловсролд суралцах юм. Энэ удаагийн сургалтаар дүүргийн “Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” хамтран гар доорх материалаар арьсан урлал, эсгий урлал болон зүү ороох зэргийг хүүхдүүдэд зааж сургалаа.
Үүнээс гадна хүүхдүүд Монгол гэр барих, буулгах, цагаан идээ боловсруулах, асуулт, хариултын тэмцээн, би хэн бэ? гэх мэт хөгжлийн хөтөлбөрүүдэд хуваарийн дагуу хамрагдсан юм.
"Хөдөлмөрч зуслан" энэ жил дөрвөн ээлжээр ахлах ангийн сурагчдыг хүлээн авна.