СХД-ийн онцгой комисс хуралдлаа
2022.07.06

СХД-ийн онцгой комисс хуралдлаа

Энэ удаагийн хурлаар Монголын Үндэсний баяр наадмын бэлтгэл ажил, болзошгүй байгалийн гамшгийн үед бэлэн байдлыг хангах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох шийдвэр гаргаж, үүрэг даалгавар өгөв.   

Хурлын эхэнд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу дүүргийн Засаг даргын орлогчид албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Онцгой комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсныг Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын хэлтсийн дарга Хурандаа А.Алтансүх танилцууллаа.

Мөн дараах асуудлуудыг хэлэлцлээ

1. Үер усны аюулын нөхцөл байдлын талаар

2. Коронавируст /ковид-19/ цар тахлаас хамгаалах хариу арга хэмжээн

3. Мал амьтаны  гоц халдварт өвчиний талаарх цаг үеийн нөхцөл байдлын талаар

4. Цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, онцгой комиссын гишүүдээс санал авав.

 Үндэсний их  баяр наадмын амралтын өдрүүдээр үүрэг гүйцэтгэх хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулан байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих 24 цагаар үүрэг гүйцэтгэх хариуцлагатай  эргүүл, жижүүр  томилон ажиллуулах, Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн дарга нар зарлан мэдээллийн дохиог шуурхай хүргэх, холбогдох утсыг нээлттэй байлгах, Болзошгүй гамшгийн үед Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж, иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг хүлээн авч шуурхай шийдвэрлэж ажиллахыг онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо.