Сонгинохайрхан дүүрэгт 80 хувиас дээш гүйцэтгэлтэй цэцэрлэгийн 7 барилга байна
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын дэд хэсэг Сонгинохайрхан дүүрэгт ажиллаа.
Тус дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй гүйцэтгэгч компаниудтай ажлын талбай дээр хуралдаж, ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө.
2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 80 хувиас дээш гүйцэтгэлтэй 7 цэцэрлэгийн барилгыг барьж байна. Эдгээр барилга 9 дүгээр сард ашиглалтад орсноор 1250 хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдэх боломжтой болох юм.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.20
2024.12.20