
2022.07.29
“Текстайлхоме” төслийн эхний багцын тоног төхөөрөмжийн “Showroom” нээгдлээ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Текстайл Прожект Монголиа” ХХК, Таван Богд Финанс ББСБ, АНУ-ын ОУХА-ийн санхүүжилттэй BEST хөтөлбөрүүд хамтран байгуулсан 4 талт санамж бичгийн хүрээнд “Оёдлын бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон.
Тус хамтын ажиллагааны хүрээнд эхний оёдлын багцын тоног төхөөрөмжүүд бэлнээр ирж showroom нээгдлээ.
Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай: Төр жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих хөтөлбөрийг хувийн хэвшлүүдтэйгээ хамтран хэрэгжүүлсэн ажил маань ийнхүү биеллээ олж байгаад баяртай байна" гэлээ.